• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ган бүтээгдэхүүний экспортод саад учруулахыг дэмжихгүй

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-15 16:59:07

Америкийн ган төмөрлөгийн зарим компани Хятадаас импортолж буй ган бүтээгдэхүүнд хориг тавихыг уриалж буйтай холбогдуулан 15-нд Хятадын Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Шэнь Дань-ян хэлэхдээ, АНУ-ын Хятадын гангийн экспорт өсөж байна гэсэн шалтгаар саад учруулж байгааг эсэргүүцэж байна гэлээ.

Америкийн хэвлэлүүдээр мэдээлснийг үндэслэвэл, Хятадын гангийн бүтээгдэхүүн "шударга бус үнэ"-ээр зах зээлд орж, Америкийн гангийн аж ахуйн нэгжүүдийн зах зээлийг эзэлж эхэллээ гэж Америкийн зарим компани дургүйцэж байна. Эдгээр албан тушаалтнууд "Хятадад үйлдвэрлэсэн" гангийн бүтээгдэхүүнд хориг тавихыг уриалжээ. Энэ уриалгыг Америкийн албаныхан дэмжих боломж өндөр байгааг эх сурвалж мэдээлж байгаа юм.

Тэрээр хэлэхдээ, энэ жилийн 1-4-р сард Хятадын гангийн экспортын хэмжээ хурдтай өсөж, өсөлтийн хурд 32.7 хувьд хүрчээ. Ингэж өссөний гол шалтгаан нь Америк зэрэг олон улс орны зах зээлийн "онцгой эрэлт"-ээс үүдсэн юм. Мөн төмрийн хүдрийн үнэ буурснаар Хятадын гангийн экспортын зардал багасаж, өрсөлдөх чадавх нь нэмэгдсэн. Иймэрхүү нөхцөлд Хятад улсаас зарим улс орон бүс нутагт экспортолж буй гангийн хэмжээ нэмэгдэх нь хэвийн үзэгдэл бөгөөд зэмлэмээр зүйл байхгүй. Хятадын гангийн экспорт хурдтай өсөж байна гэх шалтгаар Хятадын гангийн бүтээгдэхүүнд Америк болон зарим улс орон хориг арга хэмжээ авахыг Хятад улс эсэргүүцэх болно гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе