• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайдын хамт Ши-Аньд зочлов

CRI       (GMT+08:00) 2015-05-15 08:56:26

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 14-нд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитай албан ёсоор уулзсаныхаа дараа хамтдаа Ши-Ань хотод зочилж, Хятад Энэтхэгийн найрсаг харилцааны түүх, соёлын солилцоо, олон салбар дахь хамтын ажиллагаа зэрэг харилцан сонирхож буй олон асуудлаар санал бодлоо солилцлоо.

Ши Жиньпин Дацы-Энь хийдэд Нарендра Модиг угтан авахдаа, "Эрхэм ерөнхий сайд өнгөрсөн жил миний биеийг Энэтхэгт айлчилж, Тансан ламын бурхны ном судалж байсан Гужират мужаар аялахад өөрийн биеэр бараа болж байсан билээ. Түүхэнд Тансан лам гэж алдарсан Тан гүрний их хувраг Шуаньзан эх орондоо буцсаныхаа дараа Дацы-Энь гэх энэ хийдэд Энэтхэгээс залсан бурхны судруудаа орчуулсан түүхтэй. Тиймээс Дацы-Энь хийд бол Хятад Энэтхэгийн өнө эртний найрсаг солилцооны түүхийн гэрч юм. Өнөөдөр бид Дацы-Энь хийдтэй танилцаж, Хятад Энэтхэг эртний иргэншилт энэ хоёр гүрний соёл боловролын солилцоо, хоёр ард түмний найрсаг харилцааны түүхийг эргэн дурсаж байгаа нь хоёр орны өнөөгийн найрсаг харилцааны хөгжилд шинэ хүч сэлбэх юм" гэж тэмдэглэв.

Нарендра Моди хэлэхдээ, Шуаньзан лам бол Энэтхэг Хятадын соёлын солилцооны бэлгэдэл юм. Энэтхэгээс ном судар залсан түүний үлгэр түүх бол Энэтхэг Хятад хоёр ард түмнийг аль эртнээс харилцаа холбоотой байсны гэрт юм. Энэ удаагийн Ши-Ань хот дахь аялал надад маш гүн сэтгэгдэл үлдээлээ гэлээ. Нарендра Моди Дацы-Энь хийдэд бодь мод бэлэг болгосон юм. \Э.Г\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе