• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эгшиг долоогоор чуулдаг "Монгол хэл соёлын ангиуд" цуврал мэдээлэл

CRI       (GMT+08:00) 2015-05-15 10:01:28

"Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээн бишрэн магтаму би !
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!
Мөрөн гол цутгалант ширгэшгүй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл мину"

Бямбын Ренчин гуай Монгол бичгээр моторлон үлдээсэн "Монгол хэл" шүлгээр "Эгшиг долоогоор чуулдаг Монгол хэл соёлын ангиуд" цуврал мэдээллээ эхлүүлснээ олзуурхан байна.

Цаг төр, зах зээл, даяаршил гээд бужигнасан энэ эринд монгол "хэл" "хөл" хэмнэлээ алдсан талаар хэн бүхэн өөрийн төсөөлөлтэй л байх. Ялангуяа өнгөрсөн зуунд Монгол улс кирил бичигт орсон, Өвөр монголчуудын дунд "Монголоор сураад ажил ч олохгүй" гэх үзэл бодол газар авсан зэрэг олон хүчин зүйлийн улмаар Монгол үг хэл үсэг бичиг үхэж сэхэхийн даваанд тулсан гэхэд нэг их буруутахгүй.

Харин сүүлийн жилүүдээс, өөрийн түүх, соёл, уламжлал, ёс заншил, ялангуяа монгол үг хэл үсэг бичгээ сурч мэдэх мөрөөдөл хотын монголчуудын оюун бодлыг жигүүрлэх болжээ.


Та бүхний мэдээжээр Монгол улсад Монгол бичгээ сурч хэрэглэх талаар төр засгийн хэмжээнд уриалан шаардах болсон. Ингэснээр арван жилийн хүүхдүүд, оюутнуудын заав сурах хичээл болж, мөн Монгол бичиг сурах вебсайт (http://mongol-bichig.dusal.net), гар утасны АРР хангамж гээд монгол бичиг сурах нөхцөл боломж бүрдсээр байна. Хятадад монгол үг хэл үсэг бичгээ сурах хүсэлтэй хотын монголчуудад ямар ч төлбөргүйгээр үйлчилдэг сайн дурынхны "Монгол хэл соёлын анги"-уд дуу дуугаа авалцах галуун цуваа шиг ганганалдан хошуурч байна.

Нэг. Булган сүүлтэй "Бээжингийн Монгол хэл соёлын анги" (http://bj.mongol.cn/)

"Булган сүүлтэй" гэх энэ үг юуг бэлэгшээдгийг манай монголчууд андахгүй. Бээжин, Тяньжин, Шанхай, Далиянь, Гирин, Юннань, Шиньжян гээд Хятадын өнцөг булан төдийгүй харь холын Япон улсад хүртэл Бээжингийн Монгол хэл соёлын ангийн мөрөөр Монгол хэл соёлын ангиуд байгуулагдсаар байна. Тэгэхээр, эгшиг долоогоороо холболдсон Монгол хэл соёлын ангиудын тухайн гэхэд юуны тэргүүнд Бээжингийн Монгол хэл соёлын ангийг дурдах ёстой.


Бээжингийн Монгол хэл соёлын ангийн захирал Боржигин Саруул болон гүйцэтгэх захирал Эрдэнэбаатар


Бээжингийн Монгол хэл соёлын анги нэг жилийн ойгоо тэмдэглэж байгаа нь

2008 оны 6-р сард Бээжин дэх Үндэстний хэвлэлийн хорооны редактор Боржигин Саруул, жүжигчин Номиндалай, Морин Хуурч Сайжрах нарын арваад залуучууд анх Монгол хэл соёлын анги байгуулах тухай ярилцаж байсан бол өнөөдөр гэхэд Бээжингийн Монгол хэл соёлын анги маань 7-дохь жилээ угтаж байна. Үүнд онцлон дурдууштай нь Бээжин дэх Төвийн Үндэстний Их Сургуулийн Монгол Хэл Утга Зохиолын Хүрээлэнгийн эрдэмтэн багш нарийн халуун дэмжлэгээр хичээллэх жаалтай болсон бөгөөд тус сургуулийн оюутнуудаар голлуулсан сайн дурын багшийн эгнээтэй. Мөн монгол соёлоо гэсэн, Монгол соёлыг гэсэн хүмүүс маань чадах хэрээрээ ном дэвтрээс авахуулаад мөнгө төгрөгт хүртэл харамгүй хандиваар байгааг тооцоолохын аргагүй.


Бээжингийн Их Сургуулийн профессор Дулаан Монгол хэл соёлын ангид соёл түүхийн хичээл орж байгаа нь (2008он)


Бээжингийн Монгол хэл соёлын анги гурван жилийн ойгоо тэмдэглэх ёслолоор захирал Саруул үг хэлж байгаа нь

Бээжингийн Монгол хэл соёлын анги нь бямба гараг болгондоо Монгол хэл бичиг, монгол зан иргэншил, дуу хөгжим, морин хуур, монгол бүжиг зэрэг баялаг агуулгатай хичээл боловсрол өрнүүлж, шинэ сурагчдын ур авьяасын тоглолт, жил тутмын ойгоо тэмдэглэх уран сайхны үдэшлэг зэргийг зохиодог. Мөн жил бүр болдог Бээжингийн Монголчуудын соёл наадмын арга хэмжээнүүдэд маш идэвхтэй бөгөөд зохион байгуулалттай оролцсоор ирсэн юм. 2008 оны намраас одоог хүртэл нийт 1600 гаруй хүн хүүхдийн анги, томчуудын анги, өдөр тутмын хэрэглээний монгол хэлний анги зэрэг хуваарилалтаар өөр өөрийн сонирхсон хичээлээ сурч, сайхан монгол хэлээрээ ярьдаг бичдэг болсон хүмүүс зөндөө байлаа.

\Алтанхуар\ 


Бээжингийн Монгол хэл соёлын анги зургаан жилийн ойгоо тэмдэглэх найр


Бээжингийн Монгол хэл соёлын анги шинэ хичээлийн хугацаа бүрээ дуутай хууртай угтдаг


Бээжингийн Монгол хэл соёлын ангийнхан Дайдү хотын дурсгалын талбайтай танилцан зугаалаа нь


Бээжингийн Монгол хэл соёлын анги Бээжин дэх Монголчуудын сагсан бөмбөгний тэмцээнд жил бүр оролцдог


Бээжингийн Монгол хэл соёлын анги Бээжингийн Монголчуудын наадмын талбайн солонго болон мяралзана


Бээжингийн Монгол хэл соёлын ангийн сүлд, танилцуулга, найрын урилга зэргийн дурсгалт зургууд

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе