|
|
||
Өвөр монголын хэвлэл мэдээллийнхэн монгол үндэстэн төвлөрөн суурьшдаг Өвөр Монгол, Шиньжян, Хөхнуур, Гансү, Хармөрөн, Гирин, Ляонин, Сычуань, Юньнань муж зэрэг Хятадын 9 муж орноор аялж, монгол овог аймаг, ястны үүсэл гарал, түүх соёлыг сурвалжилж эхэллээ. Тэдний аялалын анхны өртөө Сычуань мужийн Чэндү хот дах Баруун Өмнөдийн үндэстний их сургууль юм.
Баруун Өмнөдийн үндэстний их сургууль бол үндэстний цөөнхийн боловсон хүчнийг бэлтгэдэг Хятадын гол их дээд сургуулийн нэг, Хятадын 55 үндэстний цөөнхийн оюутан сурч байгаагийн дотор ӨМ, Шиньжян, Хармөрөн зэрэг нутгуудаас олон монгол оюутан суралцдаг. Сурвалжилгын баг тус сургуулийн Урлагийн сургуулийн морин хуурын мэргэжлийн ангийн багш сурагчидтай уулзжээ.
ӨМ-ын Шилийн гол нутагтай Алтанзул бол 2006 онд нээгдсэн морин хуурын мэргэжлийн ангийн анхны багш, өнөөг хүртэл багшилж байна. Сурвалжлагчдыг очих үеэр багш сурагчид Америкийн Техасын Байгалийн ухаан, технологийн их сургуулийн төлөөлөгчдөд зориулж тоглолт гаргахаар ид бэлтгэж байлаа. Тэд "Дүн шан гэ гэ", "Мандуул хааны магтаал" зэрэг монгол үндэстний ардын дуу хөгжмийг морин хуур, хэнгэрэг, хийл, гитар гэх мэтийн хөгжмийн зэмсгээр тоглох аж.
"Талын Дуу Хоолой" радиогийн сэтгүүлч Хасмөчир, Нандир нар Чэндү хотоос мэдээлэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |