• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" олон улсын энх тайванч хөгжлийн орчныг бүрдүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-16 15:40:14

       Бээжин Их Сургуулийн Үндэсний хөгжил судалгааны хүрээлэнгийн нэр хүндэт захирал, Дэлхийн Банкны дэд ерөнхийлөгч асан Линь Ифү 15-нд хэлэхдээ, Хятад улсын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" стратегийг 57 улс орон дэмжиж байна. Учир нь энэ стратеги Хятад улсын ашиг сонирхолд нийцээд зогсохгүй олон улсын энх тайванч хөгжилд таатай нөхцөлийг бүрдүүлэх юм гэлээ. Тэрээр Шанхай хотод болсон "Хятадын чөлөөт худалдааны бүс болон нээлттэй хөгжлийн шинэ үе шат" нэртэй дээд хэмжээний форумд оролцохдоо ингэж илэрхийлсэн юм.

       Линь Ифү цааш нь хэлэхдээ, Хятад улсын дэвшүүлсэн "нэг бүс нэг зам" стратеги нь гурван том давуу талтай. Тухайлбал, дэд бүтцийн салбарт Хятад улсын үйлдвэрлэл, бүтээн байгуулах хүчин чадавх нь нэлээд хөгжсөн. Хөрөнгө мөнгөний талаар Хятад улс өдгөө 3.7 триллион ам долларын гадаад валютын нөөцтэй, мөн энэ хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Хятад улс хөдөлмөрийн хүч нягтарсан аж үйлдвэрийг нүүлгэж шилжүүлэх үе шатандаа орсон бөгөөд цар хүрээ нь асар их тэлж байна. Энэ нь хөгжиж байгаа бусад оронд хөгжлийн ховор боломж олгох юм гэжээ.\Д.Хүчитбаатар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе