• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Бразилд албан ёсны айлчлал хийж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-19 11:02:54

Жүншинь агентлагийн мэдээ: Бразилын ерөнхийлөгч Дилма Русефийн урилгаар, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 5-р сарын 18-ны үдээс хойш тусгай онгоцоор Бразил хотын агаарын цэргийн баазад хүрч, тус улсад албан ёсоор айлчилж эхэлсэн байна. ерөнхий сайд Ли Кэчяны гэргий Чэн Хун хамт дагалдан яваа аж.

Ли Кэчян хэлэхдээ, миний бие Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайдын тушаалд гарсныхаа дараа, анх удаа Латин Америкийн бүсэд айлчилж байгаа ба Бразил бол энэ удаагийн айлчлалын эхний өртөө болно. Бразил улсын удирдагчтай хамт улс төрийн итгэлцлээ улам нэмэгдүүлж, бодит хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, нийгэм соёлын солилцоогоо нягтруулах талаар санал бодлоо гүнзгий солилцохыг би хүсэж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадал болон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, суурь бүтцийн байгуулалт, худалдаа хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг чухалчлан хэлэлцэж, Хятад Бразилын харилцан ашигтай хамтын ажиллагааны төвшин болон үр ашгийн хэмжээг улам дээшлүүлэх болно. БРИКС-ийн орнуудын хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт, олон улсын банк санхүүгийн хамтын ажиллагаа, Хятад болон Латин Америкийн харилцаа зэрэг хамтаар анхаарч байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар бүрэн дүүрэн харилцаж, шинэ зах зээлтэй орон болон хөгжиж байгаа орны ерөнхий ашиг сонирхлыг хамгаалан урагшлуулах болно. энэ удаагийн айлчлалаар дамжин Хятад Бразилын стратегийн тал бүрийн түншийн харилцаа улам их шинэ хөгжилтэй болно гэдэгт итгэж байна гэжээ.

Бразил улсад айлчлах хугацаандаа, Ли Кэчян ерөнхийлөгч Дилма Русефтэй хэлэлцээ хийж, хамтаар сэтгүүлчидтэй уулзалж, UHV тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах төслийн газар хөндөх видео ёслол, Хятад Бразилын аж үйлдвэр худалдааны дээд хэмжээний хурал зэрэгт хамт оролцож, Бразилын сенат, үндэсний конгрессийн дарга нартай тус тус уулзах болно. нийслэл Бразил хотоос гадна, Ли Кэчян Рио-де-Жанейро хотод айлчилж, Хятад Бразилын тоног төхөөрөмжийн хамтын ажиллагааны үр дүнтэй танилцаж, Хятадын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн үзэсгэлэн зэрэгтэй танилцах юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе