|
|
||
Хятадын төв нутгийн хөрөнгө оруулалт худалдааны 9-р яармагийн чухал үйл ажиллагааны нэг болох Хятадын төв нутгийн 6 мужийн "нэг бүс, нэг зам"-ын байгуулалтыг хамтаар ахиулах тухай олон улсын симпозиум 18-нд Ү Хань хотноо боллоо. Төв нутгийн 6 муж, тэрчлэн Орос, Энэтхэг, Герман зэрэг орны засгийн газрын албаны хүн, аж ахуйн нэгжийн төлөөлөгч, эрдэмтэн мэргэжилтэн нийт 400 гаруй хүн "нэг бүс, нэг зам"-ыг хамтаар байгуулан, харилцан ашигтай хамтдаа хожих сэдвийн хүрээнд судлан хэлэлцжээ.
30 гаруй жилийн өмнө, Хятад улс өөрчлөлт, нээлттэй байх бодлогоор дамжин орчин үеийн замаар замнасан, 30 гаруй жилийн дараа, Хятад улс "нэг бүс нэг зам"-ыг байгуулахаар дамжин, дахин дэлхий нийтийг өөрчилж, эдийн засгийн хөгжилд шинэ хүчин сэлбэнэ гэдэгт итгэж байна.
30 гаруй жилийн өөрчлөлт, шинэчлэлтийн үр өгөөжөөр Хятадын эдийн засгийн хөгжил сүүлийн жилүүдэд хүмүүсийн анхааралд хүрсэн ч энэ нь Хятадын төв баруун нутаг болон зүүн нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдлыг бий болгосон юм. "Нэг бүс нэг зам"-ын байгуулалт Хятадын бүс нутгийн зөрөөг багасгахад ашигтай гэж Унгарын ерөнхий сайд асан Ференц Дюрчань үзсэн байна.
Сайн сайхан хамтын ажиллагааны түншийн харилцаа нь эрх тэгш хамтын ажиллагааны үндэс суурь болдог, "нэг бүс нэг зам"-ын байгуулалт энх тайван, хамтран ажиллах, яриа хэлэлцээний тавцан болно гэж орнууд үзэж байна, иймээс олонх орнууд, Хятадын олон бүс нутагтай "нэг бүс нэг зам"-ын байгуулалтын хамтын ажиллагааны хэв загварыг бүрэлдүүлж, хамтын ашиг сонирхлыг эрэлхийлэн, тогтвортой хөгжлийн ирээдүйн зураг төслийг биелүүлэхийг хүссээр байгаа юм. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |