• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Дайны ялалтын 70 жилд зориулсан "Дурсахуй" нэвтрүүлгийн нээлт боллоо

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-19 17:56:39

Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилд зориулсан "Дурсахуй" хэмээх тусгай нэвтрүүлгийн нээлт 19-ний өдөр Бээжинд боллоо. Уг цуврал нэвтрүүлгийг Хятадын Олон Улсын Радио санаачлан, Хятадын 20 гаруй радиотой хамтран санаачилж зохион байгуулж буй юм. Тус нэвтрүүлгээр дамжуулан сонсогчдод түүхээ цээжлэн, баатруудыг дурсан, энх тайвнаа нандигнахыг зорьжээ.

2015 онд Хятадын ард түмний Японыг эсэргүүцэх дайн ба дэлхийн фашистын эсрэг дайны ялалтын 70 жилийн ой болж байна. ХОУР Шанхай, Чүнчин, Шаньдүн зэрэг мужийн радио болон Ши-ань, Наньжин, Гуанжөү зэрэг хотын радио хамтран ажиллаж, түүхэн мэдээ материалын үндсэн дээр олон муж хотын архив, түүх соёл судлах газар, гэрч болон холбогдох судлаачид зэргийг сурвалжлан "Дурсахуй" цуврал нэвтрүүлгийг бэлтгэж байна.

Энэхүү цуврал нэвтрүүлэгийн 60 анги нь гадаадын болон дотоодын гэсэн хоёр хэсгээр явагдах болно. \Хуар\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе