|
|
||
Хятадын төвийн бүсийн худалдаа хөрөнгө оруулалтын 9-р яармаг 18-ны өдөр Ү Ханьд эхэлж, дэлхийн 60 гаруй улс орон бүс нутгийн 25 мянган төлөөлөгч оролцов. 3 хоног үргэлжлэх уг яармаг "Чөлөөтэй хамтран ажиллаж, хэлбэрийг өөрчлөн хөгжүүлэх" уриан дор болж байна.
Хятадын төвийн бүсийн худалдаа хөрөнгө оруулалтын яармагийг Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр, Худалдааны яам зэрэг үндэсний зэрэглэлийн албан байгууллага болон төв нутгийн Хубэй, Хунань, Жянси, Шаньси, Хэнань, Аньхуй зэрэг 6 мужийн захиргаа хамтран зохион байгуулсаар иржээ. Энэ удаагийн яармаг өнгөрсөн жилүүдээс улам өргөжин, олон улсын хир төвшин нь дээшилж байна. Нийт төлөөлөгчийн талаас илүү хувийг гадаадын аж ахуйн нэгж эзэлж байна. Дэлхийн 500 шилдэг аж ахуйн нэгжээс 100 орчим нь оролцсон ба Америк, өмнөд Солонгос, Япон, Орос зэрэг орны 400 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |