• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Колумбид уул нурж 40 гаруй хүн амиа алдав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-19 09:28:31

Колумбийн засгийн газраас 18-нд мэдэгдсэнээр, тус улсын баруун хойд нутгийн Антиокия мужийн Салжар хотод уул нурсны улмаас дор хаяж 40 хүн амиа алджээ.

Салжар хотын захиргааны нарийн бичгийн дарга хэвлэлийнхэнд хэлэхдээ, урьд орой нь аадар бороо цутгаж, эргэн тойрны голын далан эвдэрсний улмаас уулын нуралт үүссэн байна. Салжар хотын Ла Маргарита дүүрэг бараг тэр чигээрээ шавар шороонд булагдаж, 40 гаруй хүн амиа алдаж, 20 хүн бэртсэн гэв.

Ослын дараа Колумбийн онц байдал, гал сөнөөх анги, цэрэг дайчид тухайн газарт хүрч аврах ажлыг өрнүүлжээ.

Үер усны гамшигт эндэж шархадсан хүний тоо цаашид нэмэгдэж магадгүй байгааг эх сурвалж мэдээлж байна. \Урьхан\

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе