|
|
||
Монгол анагаах ухааны салбарт 70 гаруй жил зүтгэж яваа монгол эрдэмтэн Хэ Тяншян одоо Хятадын Сычуань мужийн Чэндү хотод аж төрж байна. Монгол анагаах ухааны сурвалжит гэр бүлд төрсөн тэрээр хархан багаасаа эцэг Хэ Рэнфүгээс зэвсгийн эрдэм болон монгол анагаах ухааныг сурч, Хэ овогтны тавдахь үеийн оточ болсон аж. Түүний өвөг дээдэс нь Чин гүрний цэргийн хамт Сычуан мужид нүүдэллэн ирж, монгол анагаах ухааны ясны бэртэл гэмтэл засах мэргэжлийг гурван зуу гаруй жилийн турш уламжлан дэлгэрүүлж, Хэ овогтны ясны бариа заслыг үүдсэн юм. Хэ овогтынхны монгол анагаах ухааны ясны бэртэл гэмтэл засах мэргэжлийг уламлан дэлгэрүүлсэн гавьяа зүтгэлийг "Чэндүгийн манж монголын үйлдвэр" , " Чэндүгийн үндэстний үйлдвэр", " Башүүгийн үндэстний үйлдвэр" зэрэг түүх сударт тэмдэглэсэн нь бий.
Хэ Тяншян анагаах ухаан болон бүжиг, зэвсгийн эрдмийг уялдуулж, "дорнодахины урлагийн анагаах ухаан" гэх шинэ онолыг бий болгожээ. Тэрээр дал гаруй жилийн эмчилгээнийхээ явцад ясны бэртэл гэмтэлд орсон гадаад дотоодын мянга гаруй бүжигчин, уран бүтээлч, тамирчдыг амжилттай эмчилсэн төдийгүй эрдэм шинжилгээний чиглэлээр гадаадад олон улс орноор айлчилж, монгол анагаах ухааны яс барих мэргэжлийг дэлхий нийтэд танилцуулсаар иржээ. Түүний туурвисан эрдэм шинжилгээний бүтээлүүд нь "Өмнөд Орны Анагаах Ухаан" " Олон Улсын Урлагийн Анагаах Ухааны Шинэ Амжилт" зэрэг гадаадын анагаах ухааны салбарын чухал ном сэтгүүлд нийтлэгдэж, Америк, Герман, Израиль зэрэг улс орны анагаах ухааны докторууд Хэ Тяннанаас монгол анагаах ухааны яс барих мэргэжлийг сурахынаар тусгайлан Чэндүд ирсэн нь олон.
"Талын Дуу Хоолой" радиогийн сэтгүүлч Хасмөчир Нандир Чэндү хотоос мэдээлэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |