• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Бразилын ерөнхийлөгч Роуссеффтой хэлэлцээ хийв

CRI       (GMT+08:00) 2015-05-20 10:10:31

Бразилд айлчилж буй Хятадын ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 19-нд Бразилиад тус улсын ерөнхийлөгч Дилма Роуссеффтой хэлэлцээ хийв. Ли Кэчян, Бразилын талтай дээд хэмжээний харилцаагаа хэвээр хадгалж, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэн, хүмүүнлэгийн солилцоогоо нягтшуулан, Хятад, Бразилын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам сайн хөгжихийг тасралтгүй ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Ли Кэчян, хоёр тал үйлдвэрлэх хүчний хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны бүдүүвч хэлэлцээр тохиролцсоны үндсэнд тулгуурлан, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх, хамтдаа хөгжих зарчмаар хоёр орны аж үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны төлөвлөгөө тогтоож, Хятад, Бразилын харилцан ашигтай хамтын ажиллагааг шат өсгөж болох юм.

Төмөр зам, уул уурхай, эрчим хүч, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл зэрэг салбараар голлон аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа өрнүүлж болно. Номхон далайн болон Атлантын далайн эргийг холбосон төмөр зам зэрэг төсөлд бодит ахиц гаргаж, цэвэр эрчим хүч, төмрийн хүдэр, хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэлийн гинжин хамтын ажиллагаа өрнүүлж, газрын тос, байгалийн хийн хайгуул олборлолт, нефть химийн тоног төхөөрөмж, усан онгоцны арилжаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг чангатгана.

Хятадын аж ахуйн нэгжүүд Бразил дахь хөрөнгө оруулалтаа өргөтгөж, арга туршлага, технологио хуваалцахыг Хятадын тал дэмжих бөгөөд хоёр орны санхүүгийн байгууллагууд тухайн орны валютаар төлбөр тооцоо хийх ажил өрнүүлэхийг урамшуулж, хоёр тал хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд түлхэц өгөх болно. Хоёр орны шинжлэх ухаан технологи, соёл, боловсрол, аялал жуулчлал, залуусын хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой гэжээ.

Дилма Роуссефф, Бразил, Хятадын хамтын ажиллагааг хөгжүүлж, шинээр хөгжиж буй зах зээлийн орнуудын хамтын ажиллагааны үлгэр жишээ болгоход Бразилын тал бэлэн байна гэв.

Хэлэлцээ өндөрлөсний дараа Ли Кэчян, Дилма Роуссефф нар "Хятад, Бразилын 2015-2021 он хүртэлх хамтын үйл ажиллагааны төлөвлөгөө"-нд гарын үсэг зурж, олон салбарын хамтын ажиллагааны 35 баримт бичиг батлагдсаныг гэрчиллээ. Хоёр тал мөн Хятад, Бразилын засгийн газрын хамтарсан мэдэгдэл, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хамтарсан мэдэгдэл нийтлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе