• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Азийн залуучууд Монголд чуулж байна

CRI       (GMT+08:00) 2015-05-20 10:21:49

Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбооны хамтран зохион байгуулсан Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит 13-р ерөнхий чуулган 5-р сарын 18-21-нд "Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо" сэдвийн дор Улаанбаатар хотод болж байна. Тус чуулганд Азийн 23 улс орон, бүс нутгийн бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд, шийдвэр гаргах түвшний нийт 600 гаруй зочид төлөөлөгч оролцож байна.

18-ны үдээс өмнө болсон чуулганы нээлтийн ёслолд МУ-ын Ерөнхйилөгч Ц. Элбэгдорж үг хэлж, МУ-ын Ерөнхйи сайд Ч.Сайханбилиг баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Засгийн газар, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас 2015 оныг Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо уриан дор "Залуучуудын хөгжлийг дэмжих жил" болгон зарласан юм. Залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээн дэх томоохон ажлын нэг бол энэ чуулган болно.

Чуулган нь боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуусын үүрэг оролцоо, залуусын талаарх бодлого хөтөлбөр, тогтвортой хөгжил гэсэн дэд сэдвүүдийн дор зохион байгуулагдах ба чуулганы зорилго Азийн залуусын "Тогтвортой хөгжлийн зорилт"-ын нэн тэргүүний чиглэлүүдийг тодорхойлох, гишүүн орны төлөөлөгчдийн харилцаа холбоог сайжруулах, нэгтгэх, тэдэнд өөр хоорондоо туршлага солилцох боломж олгох бөгөөд "Tогтвортой хөгжлийн зорилт"-д Азийн улс орнуудын оруулах саналыг нэгтгэж НҮБ-ын ажлын хэсэгт хүргүүлэх юм.

Мөн энэхүү чуулга уулзалтын үр дүнд "Тогтвортой Хөгжлийн Зорилт" дахь Азийн залуучуудын нэн тэргүүний зорилго зорилтыг тодорхойлох, хөгжлийн санаачлагын талаарх залуусын ойлголтыг нэмэгдүүлэх, тэдний хөгжлийг хангах бодлогын тухай "Улаанбаатарын тунхаг" гаргах болно.

БНХАУ-ын ӨМӨЗО, ШУӨЗО-ны залуучуудын байгууллагын төлөөлөгчид чуулганд оролцож байна.

\ ХОУРадиогийн сурвалжлагч М.Цэцэн\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе