• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн боомтоор гарсан дэлбэрэх бодис нэмэгджээ

CRI       (GMT+08:00) 2015-05-20 10:48:21

Эрээн хотын Радиогийн сурвалжлагч Бүрэнгоогийн мэдээлснээр, Эрээн боомтын бүртгэлээс үзвэл, өнгөрсөн 4 сард 13636.19 тонн иргэний хэрглээний дэлбэрэх бодисыг хянан байцааж боомтоор гаргасан нь дунджаас 110.87 хувиар нэмэгдсэн байна. Гол нь цийдэмжүүлсэн дарь, тэсрүүлэгч, азотын хүчлийн аммоний зэрэг бүтээгдэхүүнийг Монгол улсын уул уурхайд зориулан засмал замын боомтоор гаргажээ.

Эрээн боомт тус төрөл зүйлд чиглүүлэн, иргэний хэрэглээний дэлбэрэх бодисын хамаатай тухайлсан ажил, бүтээгдэхүүний тухай мэдлэгийг нэмэгдүүлж, урьдчилан сэргийлэлтийг чангатгажээ. Гэрээ бичиг, баримт, "иргэний хэрглээний дэлбэрэх бодисыг боомтоор оруулж гаргахыг хянан зөвшөөрсөн баримт" зэргийг хянах хүчээ нэмэгдүүлж, "дэлбэрэх бодисыг худалдан авсан баримт, "дэлбэрэх бодисыг тээвэрлэсэн баримт"-ыг нарийн хянан шалгаж, иргэний хэрэглээний дэлбэрэх бодисыг хянан зөвшөөрсөн баримтыг хуурамчаар үйлдэхээс сэргийлж, иргэний хэрэглээний дэлбэрэх бодисын аюулгүйн төвшин, хянан хамааралтыг баталсан байна. /Болор/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе