|
|
||
Эрээн хотын Радио хорооны сурвалжлагч Бүрэнгоогийн мэдээлснээр, Өвөр Монголын Эрээн хот Хятад Монголын хилийн худалдааны бүс байгуулах ажил хийж 8-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэ бүс Хятад Монголын худалдааны тоо хэмжээг өсгөж, харилцан ашигтай байхыг бодитой болгож, хил хязгаарын иргэдийг чинээлэгжүүлэх юм. Эрээн хотын Хятад Монголын хил орчмын иргэд харилцан худалдаа хийх бүсийн барилга байгуулалтыг 2014 оны 7-р сард эхэлж, 350 сая юаний хөрөнгө оруулж, нийт 100 мянган ам дөрвөлжин метр талбайтай, барилгын ерөнхий талбай 85 мянган ам дөрвөлжин метр байх юм.
Хятад Монголын хилийн худалдааны бүсийг бүтээн байгуулж дууссаны дараа, Хятад Монгол хоёр улс харилцан таваарын солилцоо хийх, хадгалах, арилжаалах, эд барааг хүргэх, цахим худалдааны төвшин, хил дамнасан ерөнхийлсөн худалдаа үйлчилгээний систем, Хятад Монголын боомтын худалдаа, жуулчлал зэрэгт ашигтай нөхцөл бүрэлдүүлж өггөх болно . /Болор/
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |