• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн боомтоор оруулсан зэсийн баяжмал нэмэгдэв

CRI       (GMT+08:00) 2015-05-20 10:52:18

Эрээн хотын Радио хорооны сурвалжлагч Бүрэнгоогийн мэдээлснээр, Эрээн боомтын бүртгэлээс үзвэл, энэ жилийн өнгөрсөн 4 сард Эрээн боомтоор оруулсан зэсийн баяжмалын хэмжээ 158 мянган тонн хүрч, дунджаас 11.7 дахин нэмэгдэж, боомтоор оруулах зэсийн бажмалын ерөнхий хэмжээний 40.4 хувийг эзэлж, барааны өртөг 1 тэрбум 130 сая юань хүрч, дунджаас 9.2 дахин нэмэгджээ.

Боомтоор оруулсан дундаж үнэ тонн бүртээ 7162 юань хүрч, дунджаас 20.2 хувиар буурчээ. Зэсийг хайлуулж боловсруулах зардал зэсийн зах зээлд нөлөөлж, дэлхийн зэс боловсруулах зардал тасралтгүй нэмэгдсэн нь дотоодын зэс боловсруулах аж ахуйн үйлдвэрлэлийн идэвхид сэдэл өгч, зэсийн баяжмалыг боомтоор оруулах хэмжээг ахиулжээ. /Болор/

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе