• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Чэчян Бразилын ерөнхийлөгчтэй хамт сэтгүүлчидтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-20 10:33:17

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 19-ний үдээс өмнө Бразилид тус орны ерөнхийлөгч Дилма Руссефтэй хэлэлцээ хийсний дараа сэтгүүлчидтэй уулзлаа.

Ли Кэчян, Хятад Бразил үйлдвэрлэлийн хүчин чадлын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг санал нэгтэй зөвшөөрсөн бөгөөд нэгдсэн сан байгуулахад Хятад улс бэлэн байна. Хоёр тал худалдааны цар хүрээгээ улам өргөтгөж, худалдааны бүтцийг сайжруулна. Банк санхүүгийн хамтын ажиллагааны хувьд, хил дамнасан худалдааг тус орны валютаар тооцно. Түүнчлэн олон улсын үйл хэрэгт Бразил улам их үүрэг гүйцэтгэхийг Хятад улс дэмжинэ гэжээ.

Хятад, Бразил дэлхийн шинэ тулгар хөгжиж буй эдийн засгийн цогцын хувьд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь бусад орны итгэлийг нэмэгдүүлэх төдийгүй дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ашигтай гэж Ли Кэчян онцоллоо.

Руссеф, Бразил Хятад хоёр орон эрх тэгш харилцан итгэлцлийн үндсэн дээр стратегийн чанартай хамтын ажиллагааны харилцаа тогтоосон. Хоёр орон харилцан ашигтай ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх тулгамдсан шаардлагатай гэжээ.

Сэтгүүлчидтэй уулзахаас өмнө, Ли Кэчян, Руссеф нар Хятадын аж ахуйн нэгжийн байгуулсан усан цахилгаан станцын UHV тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах төслийн теле суурь тавих ёслолд оролцжээ. Тус төсөл бол Хятадын хилийн чанад дахь тендерт шалгарсан анхны төсөл бөгөөд нийт урт нь 2000 гаруй км, хойш урагшаа Бразилын ихэнх нутгийг сундалж байна.


\Навч\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе