|
|
||
Хятадын ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 20-нд Бразилын Рио-Де-Жанейро хотноо хятадаас нийлүүлсэн метро-г үзэж танилцахдаа, "Хятад, Бразил хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, Хятадад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийн брэнд бий болгоно" гэжээ. Тэрээр бас хятадын тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн үзэсгэлэнтэй танилцлаа.
Ли Кэчян тайлбар танилцуулгыг анхааралтай сонсож, технологийн талаар нарийн асууж, Хятад, Бразил хоёр орны аж ахуйн нэгжийн эзэдтэй санал солилцсон юм. Тэрээр хэлэхдээ, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны төслүүдийг чанарын өндөр төвшинд бүрэн биелүүлж, метрог товлосон цагт нь ашиглалтад оруулах хэрэгтэй. Мөн цаашдаа Бразилын зах зээлд тохирох машин, тоног төхөөрөмжийг судлан хөгжүүлж, хоёр орны хамтын ажиллагаанд хошуучилж, олон улсад өрсөлдөхүйц хятадын брэндийг бий болгох хэрэгтэй гэлээ.
Ли Кэчян Рио-Де-Жанейро хотноо хятадын тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийн үзэсгэлэнтэй танилцахдаа, "Хятадын тал автомашин, усан онгоц, хар төмөрлөг, барилгын материал гэх зэргийн салбарт Бразилтай хамтран ажиллаж, чанар эдэлгээ сайтай, байгаль орчны хамгаалалтын стандарт хангасан тоног төхөөрөмж экспортлох төдийгүй Бразилд үйлдвэрлэлийн шугам, засварын үйлдвэр байгуулахад тусалж, орон нутгийн хүмүүсийг сургалтад хамруулан бэлтгэж, ажлын байр буй болгоно. Мөн Бразилаас сайн чанарын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, өрсөлдөх чадавхтай тоног төхөөрөмжүүдийг импортолно. Эдгээр хамтын ажиллагаа нь хоёр орны харилцан ашигтай хамтран ажиллагаа, хамтдын хөгжилд ач тусаа өгөх юм" гэж онцоллоо.
\Ц\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |