• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ази Европын худалдааны яармагт 500 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлээд байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-21 16:48:23

2015 оны Ази Европын худалдааны яармаг 8-р сарын 12-16-нд Өрөмч хотын Шиньжяны олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд нээгдэнэ. Тус яармагийг "Торгоны замын худалдааны индэр буй болгож, Ази Европын аж үйлдвэрийн харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулъя" уриан дор зохион байгуулна. 42 мянган ам дөрвөлжин метр талбай бүхий тус яармагт дотоодын 32 муж, хот, өөртөө засах орны 500 гаруй аж ахуйн нэгж оролцохоор өргөдлөө өгч бүртгүүлээд байна.

Хятад-Ази, Европын яармагийг 2011 оноос хойш 4 удаа зохион явуулсан юм. Энэ нь торгоны замын эдийн засгийн бүсийн бүтээн байгуулалтыг ахиулах чухал арга хэмжээ, Шинжьжян болон Ази, Европын орнуудын хамтын ажиллагааны чухал зам суваг, Шиньжяны сайн сайхан дүр төрхийг гадаадад харуулах чухал цонх юм.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе