|
|
||
21-нд Хятадын худалдаанд тус дөхөм үзүүлэх нийгэмлэгийн орлогч дарга, Миланы дэлхийн яармагийн Хятадын ордны ерөнхий төлөөлөгч Ван Жиньжэн, энэ удаагийн дэлхийн яармаг нээлтээ хийсэн 20 хоногийн турш, Хятадын ордон сайхан төлөвлөгөө, эрхлэлт, үйлчилгээгээр олны анхаарал татсан байна. Давхардсан тоогоор 2 сая 500 мянга, өдөрт 10 мянган зочин хүлээн авч байгаа нь урьдчилсан тооцооноос өндөр байна гэжээ.
Ван Жиньжэн Бээжинд болсон хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, үзэгчид их байгаа учир Хятадын ордны үзмэр, тоног төхөөрөмж, үйлчилгээний ачаалал ихэссэн болоовч дэг журам сайтай байна. Хятадын ордноос гадна, "Хятадын үр" ухагдахуунаар байгуулсан Хятадын аж ахуйн нэгжийн ордон, шинжлэх ухаан техникийн ордон ч өдөрт 5000 зочин хүлээн авч байна гэжээ.
Үүний зэрэгцээ Миланы Дэлхийн яармаг хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүнээр гол болгож, Хятад улс анх удаагаа дэлхийн яармагт Хятадын ордон, гуанз ресторан ажиллуулан, Хятадын идээ ундааны соёлыг сурталчилж байна. \Э.Г\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |