|
|
||
Жүншинь агентлагийн мэдээ: 20-нд Хятад, Монгол, Орос "Цайны замаар дахин аялах" тусгай аяллын галт тэрэгний нээлтийн ёслол Эрээн хотод болов.
"Цайны зам"-ын урд үзүүр Фүжянь мужийн Ү-Ишань уулаас эхлэн хойд үзүүр нь Оросын Санкт-Петербургт хүрч, Хятад, Монгол, Орос гурван орны дэмжлэгийг авсан юм. Ойрын жилүүдэд гурван орон бүс нутгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, "цайны зам" олон улсын аялал жуулчлалын брендийг хамтран гаргаж байна. Эрээн-Улаанбаатар-Эрхүү-Байгаль гэсэн аялал жуулчлалын маршрут гаргаж, Эрээн хот давуу талаа ашиглан Москва-Эрээн-Бээжин гэсэн аялал жуулчлалын тусгай галт тэрэг гаргасан юм.
Энэ оны 5-р сараас 9-р сар хүртэл Хятад, Монгол, Оросын "Цайны замаар дахин аялах" тусгай галт тэрэг 12 вагонтой, нэг вагонд 200 зорчигч тээх багтаамжтай бөгөөд 13 хоногийн хугацаанд Бээжин-Улаанбаатар-Байгаль-Эрхүү-Новосибирск-Екатеринбург-Казань-Москва хотыг дамжин аялах болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |