|
|
||
Бразилын Рио-де-Жанейро хотын захирагч Эдуардо Паес орон нутгийн цагаар 5-р сарын 20-ны үдээс хойно тус оронд айлчилж байгаа Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчянд бараалхжээ.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад Бразилын орон нутгууд харилцан ашигтай найрсаг хамтын ажиллагаа өрнүүлж, олимпын наадам зохион байгуулах, ногоон хөгжил, эрчим хүч хэмнэн бохирдлыг багасгах зэрэг талаар туршлага солилцон, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүч сэлбэхийг Хятадын засгийн газар дэмжинэ. 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпын наадам бүрэн дүүрэн амжилттай болохыг хүсэн ерөөе гэжээ.
Эдуардо Паес ерөнхий сайдын айлчлалд баяртай байгаагаа илэрхийлээд, Рио-де-Жанейро хот Хятад улстай гүн зузаан нөхөрлөлтэй, хоёр талын хамтын ажиллагаа урагштай хөгжсөөр ирсэн билээ. Рио-де-Жанейро хот Бээжингийн олимпын наадмын амжилттай туршлагаас суралцаж, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах салбарт Хятадын хотуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн гэжээ.
Уулзалтын үеэр, Эдуардо Паес Рио-де-Жанейро хотын захиргаа болон иргэдийн өмнөөс ерөнхий сайдад тус хотын түлхүүр гардуулжээ.\Д.Хүчитбаатар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |