|
|
||
Америкийн сансрын хайгуулын технологийн компанийн "Луу" ачаа зөөврийн сансрын хөлөг Олон улсын сансрын станцад сар шахам байсны дараа 21-нд сансрын туршилтын дээж зүйлс, бусад ачааг тээж эх дэлхийд буцан, сансрын станцад хангамж нийлүүлэх 6 дахь удаагийн үүргээ бүрэн амжилттай биелүүлэв.
"Луу" сансрын хөлөг мөн өдөр Олон улсын сансрын станцаас салсны дараа 6 цаг шахам нисээд Америкийн дорнод нутгийн цагаар 12 цаг 42 минутад Калифорни мужийн баруун талын Номхон далайн бүсэд бууж, Сансрын хайгуулын технологийн компани хүлээн авчээ.
"Луу" сансрын хөлөг сансрын станцаас 1.4 тонн ачаатай ирсэн байна. Үүнд сансрын микро хүндийн хүчний орчноос булчин, араг ясны эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний туршилтын бодис зэрэг байгаа юм. NASA-гийн сансрын станцын албаны ахлах эрдэмтэн Жулие Робинсон, сансрын нислэгийн улмаас булчин, араг яс зэргэгт өөрчлөлттэй болох бол сансрын нисэгчдэд тулгарах гол сорилт юм. Холбогдох судалгааны үр дүн сансрын нисэгчид сансарт улам урт хугацаагаар үүрэг гүйцэтгэхэд тустай төдийгүй газрын гадаргуу дахь нас ахисан буюу өвчний улмаас биеийн тамирын дасгал хийх нь хязгаарлагдсан хүмүүст тус болох талтай гэжээ.
"Луу " сансрын хөлөг одоогоор дэлхийд буцаж ирэх чадвартай цорын ганц ачаа тээврийн сансрын хөлөг юм. Бусад ачаа тээврийн сансрын хөлгүүд агаар мандалд орж ирэх явцдаа шатаж сүйрдэг байна. Тус сансрын хөлгийн дараагийн ээлжийн ачаа хүргэх нислэгийг 6-р сарын 26-нд хийхээр төлөвлөж байна.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |