|
|
||
Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 5-р сарын 21-нд Богота дахь ерөнхийлөгчийн ордонд Колумбын ерөнхийлөгч Мануэл Сантостай хэлэлцээ хийв.
Ли Кэчян, Хятад, Колумбын уламжлалт найрсаг харилцаа гүн зузаан бөгөөд хоёр орны ард түмэн зүрх сэтгэлийн холбоотой. Хятад, Колумбын эдийн засгийн харилцан нөхөх чадвар сайн, хамтын ажиллагааны хэтийн төлөв уудам байна. Колумбын талтай харилцан хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, аж үйлдвэрийн уялдаа холбоогоо урагшлуулахад Хятад улс бэлэн байна. Хятадын тал Хятад, Колумбын хүмүүнлэгийн харилцааг дээд хэмжээнд чухалчилж, Хятад, Колумбын харилцаан дахь хүмүүнлэгийн агуулгыг тасралтгүй бэхжүүлэх болно гэжээ.
Мануэл Сантос хэлэхдээ, Ли Кэчяний Колумбад хийж буй айлчлалыг Колумбын засгийн газар, ард түмэн халуунаар угтаж, тус айлчлал хоёр орны харилцааны хөгжлийн бэлэг тэмдэг болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.
Уулзалтын дараа хоёр орны удирдагч хамтдаа хоёр талт эдийн засаг худалдаа, үйлдвэрлэх хүч, дэд бүтцийн барилга байгуулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан техник, хөдөө аж ахуй, банк санхүү зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсгээр батлагдсаныг гэрчлэв. түүнчлэн хоёр тал Хятад, Колумбын засгийн газрын хамтарсан мэдэгдэл нийтлэв.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |