• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Казахстан-Хятадын худалдааны үзэсгэлэн болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-22 10:04:38

21-нд Алма-Ата хотын "Ада Кент" үзэсгэлэнгийн төвд Казахстан-Хятадын худалдааны 13-р үзэсгэлэн ёслол төгөлдөр эхлэв. Тус үзэсгэлэнгийн нэр алдар хол ойрд түгэж, цар хүрээ уудам, бараа бүтээгдэхүүний төрөл зүйл олон учраас нээлтийн өдөр Казахстаны маш олон бизнесмэн, иргэд цаг алдалгүй хүрэлцэн ирж, үзэсгэлэнтэй танилцсан юм.

Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ удаагийн үзэсгэлэнгийн талбай 8000 ам дөрвөлжин метр, голцуу машин техник, тээврийн хэрэгсэл, барилгын материал, гэр ахуйн бараа, цахим бараа зэрэг төрлийн бүтээгдэхүүнийг үзүүлж, Шиньжян, Шааньши, Гансү, Сычуань, Жэжян зэрэг 10 гаруй муж, ӨЗО-ны 300 гаруй аж ахуйн нэгж, 1000 гаруй төрлийн шилдэг бүтээгдэхүүн үзэсгэлэнд оролцсон байна.

Хятадаас Алма-Атад суугаа ерөнхий консул Жан Вэй нээлтийн ёслолд үг хэлж, Хятад Казахстан хоёр орны харилцааны хөгжлийг өндрөөр үнэлсэн байна.

Нээлтийн ёслолд оролцсон Алма-Ата хотын дэд дарга Юриж Илин, Хятад Казахстан хоёр орны харилцааны хөгжлийн дагуу, сүүлийн үед Хятад Казахстаны хамтарсан хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгж Алма-Ата хотод улам олон болж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хугацаанд Хятадын улам олон аж ахуйн нэгж Казахстанд амжилттай ажиллахыг хүсэж байна гэжээ.

Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ удаагийн үзэсгэлэн 24-нд өндөрлөж, үзэсгэлэнгийн үеэр Хятад Казахстаны алдартай брэндийн аж ахуйн нэгжүүд анх удаагаа уулзалт хийх юм байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе