• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Колумбын ерөнхийлөгчийн хамт сэтгүүлчидтэй уулзав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-22 15:02:32

Орон нутгийн цагаар 5-р сарын 21-нд Богота хотод Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Колумбын ерөнхийлөгч Сантостой хэлэлцээр хийсний дараа, хамт сэтгүүлчидтэй уулзав.

Ли Кэчян, ерөнхийлөгч Сантос бид хоёрын хэлэлцээр илэн далангүй болж баялаг үр дүнд хүрэв. Хятадын тал Колумбын энх тайвны үйл хэргийг дэмжиж, тус орны сэргээн босголтод идэвхтэй оролцоход бэлэн байна. Хятад улс дэд бүтцийн бүтээн байгуулалт, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт баялаг туршлага, үйлдвэрлэлийн хүчин чадлын давуу талтай юм. Колумбын шаардлагын дагуу тус оронд үйлдвэр байгуулж, газар дээр нь ган төмөрлөг, барилгын материал, барилгын тоног төхөөрөмж үйлдвэрлэж, өөрийн өртгийг бууруулах, ажлын байраар хангахад бэлэн байна. Үйлдвэрлэлийн хүчин чадлын хоёр талт хамтын ажиллагааны үндсэн дээр, гуравдагч талтай хамтран ажиллаж, Хятадын тоног төхөөрөмжийн боломжийн үнэ ханш, Америк, Европын хөгжсөн орны аж ахуйн нэгжийн тэргүүний технологийг уялдуулж, Колумбад туслан өөрийн өртөг бага, өндөр төвшний аж үйлдвэржилт, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг урагшлуулж, Хятад Колумба хамтдаа амжилтад хүрэхийг биелүүлж, хөгжиж буй орон хийгээд хөгжсөн орны хамтын ажиллагааны хамтын ашиг сонирхлыг ахиулж, эдийн засгийн бодит цогцын хөгжлөөр дэлхийн эдийн засгийн уналтын дарамттай тулж, дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үйл явцыг урагшлуулна гэжээ.

Ерөнхийлөгч Сантос, Колумбын дэд бүтцийн бүтээн байгуулалтад Хятадын тал оролцохыг сайшааж байна. Холбогдох хамтын ажиллагаа Колумбын дайны дараах сэргээн босголт, эдийн засаг нийгмийн хөгжилд ашигтай гэдэгт итгэж байна. Ерөнхий сайд Ли Кэчян анх удаа Латин Америкаар айлчлахдаа Колумбад ирсэн нь баялаг үр дүнд хүрлээ. Энэ нь Колумба Хятадын харилцаа найрсаг үнэнч байгааг харуулж байна. Энэ удаагийн айлчлал Колумба Хятадын харилцааг урагшлуулан улам өндөр төвшинд хүргэнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе