• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Колумба улсад албан ёсны айлчлал хийж байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-22 09:56:54

Колумбын ерөнхийлөгч Жуан Мануел Сантосын урилгаар, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян орон нутгийн цагаар 5-р сарын 21-нд тусгай онгоцоор тус улсын нийслэл Богота хотод очиж, Колумба улсад хийх айлчлалаа эхлүүлжээ.

Колумбын Гадаад харилцааны яамны сайд хатагтай Мариа Ангела онгоцны буудалд очиж угтсан байна. Клумбын агаарын цэргийн хүндэт харуул улаан хивсний хоёр талаар жагсаж, цэргийн хамтлаг марш хөгжим эгшиглүүлж, ерөнхий сайд Ли Кэчян, түүний гэргий нарт хүндэтгэл үзүүлсэн байна. Хятадаас Колумбад суугаа элчин сайд Ван Шяо-Юань онгоцны буудалд очиж угтсан байна.

Ли Кэчян, Колумба бол Латин Америкийн чухал орон юм. Сүүлийн жилүүдэд Хятад Колумбын харилцаа шинэ цаг үед орсноор, шинэ боломж тохиож, олон салбарын бодит хамтын ажиллагаа хурдтай хөгжив. Хятад Колумбын дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоор айлчилж байгаа нь Колумбын талтай хамт уламжлалт нөхөрлөлөө бэхжүүлж, харилцан нөхвөрлөх давуу талаа илрүүлж, суурь бүтцийн байгуулалт, үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг чухалчлан өргөжүүлж, ирээдүйд чиглүүлэн нийгэм соёлын солилцоог нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны бодит үр дүнгээр Колумбын дотоодын энх тайвны үйл явц, нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжиж, хоёр орны хамтын хөгжлийг ахиулахын төлөө юм гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе