• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

"Нэг бүс нэг зам" бол аль нэг улсын улс төрийн хэрэгсэл биш

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-22 15:37:34

Жүншинь агентлагийн мэдээ: 21-нд Хятадаас Англид суугаа элчин сайд Ли Шяомин, өрнө дахины зарим хүмүүс Хятад улсад эргэлзээтэй хандаж байна. "Нэг бүс нэг зам" бол ямар нэг улсын бүс нутгийн улс төрийн хэрэгсэл биш, харин Хятад улсаас олон улсын нийгэмлэгт өргөсөн олон нийтийн бүтээгдэхүүн юм гэжээ.

Тэрээр, тус санаачилга ямагт эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцоонд төвлөрч байгаа бөгөөд бодит сууринд зам дагуу улс орны эдийн засгийн стратегийг уялдуулж, давуу талаа харилцан нөхнө гэжээ.

"Нэг бүс нэг зам" дагуу улс орнууд эрх тэгш оролцож, эрх тэгш харилцан, хамт зөвшилцөн, шийдэж, хамт үйл ажиллагаа явуулна. Азийн дэд бүтцэд хөрөнгө оруулах банк олон улсын журмаар ажиллаж, одоогийн олон талт банк санхүүгийн байгууллагын онол практикийн туршлагыг бүрэн ашиглаж, одоогийн олон улсын эдийн засаг банк санхүүгийн дэг журмыг боловсронгуй болгон, нөхвөрлөх юм гэжээ.

"Нэг бүс нэг зам" дагуу олон орон аж үйлдвэржилтийн анхны шатанд байгаа. Хоёр талын хамтын ажиллагаанд давуу талаа харилцан нөхвөрлөж, харилцан ашигтай хамт ашиг хүртэж болно. "Нэг бүс нэг зам" бол Хятад Английн харилцааны хөгжлийн боломж юм гэж Лю Шяомин хэлэв.

\Сарантуяа\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе