|
|
||
Хятадын Банк (Bank of China)-ны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар санаачилгаар, Монгол улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон Монголын аж ахуйн нэгжүүд хамтарч байгуулсан Хятад Монголын Соёл боловсролын сан, Нийгмийн хөгжлийн сан Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 90 жилийн ойд зориулан баримтат кино хийж, хөшөө дурасгал байгуулахад хэрэглэх 12 сая төгөрөгийн хандив өргөв.
Хандив өргөх ёслол 21-ний өдөр Хятадын Банкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар болж, тус хоёр сангийн нарийн бичгийн дарга Жү Жүньли хандивийн мөнгийг Цэнхэрмандал сумын Засаг дарга Баатарт гардуулав.
Нарийн бичгийн дарга Жү Жүньлигийн танилцуулснаас үзвэл, энэ хоёр сан байгуулагдасан нэг жилийн хугацаанд МУ-ын оюутан сурагчдын урлаг соёлын арга хэмжээ, нийгмийн үйл хэргийг дэмжих, бага насны сурагч хүүхдүүдэд дулаан хувцас бэлэглэх зэрэг 32 төсөл хэрэгжүүлж, нийт 2.1 сая юань зарцуулсан юм байна. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн \
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |