|
|
||
Хятадын Зүүн ба баруун бүсийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын 9 дэх яриа хэлцэл буюу Торгоны замын олон улсын үзэсгэлэн яармаг 22-нд Хятадын эртний хот Ши-Аньд боллоо. 98 улс орон, Хонконг, Макао, Тайван зэрэг бүс нутгийн улс төрчид, хүндэт зочид гээд хэдэн зуун хүн хуралд оролцжээ.
Уг яармаг нь худалдааны яармаг үзэсгэлэн, гол үйл ажиллагаа гэсэн хоёр хэсэгтэй. 30 га талбай бүхий худалдааны яармагт Торгоны зам сэдэвт үзэсгэлэн, зүүн, төв, баруун бүсийн хамтын ажиллагааны үзэсгэлэн зэргээс бүрджээ. Үзэсгэлэнг олон улсын төвшинд хүргэх ажил улам бүр дээшилж, Торгоны замын олон улсын ордонд Ази, Европ, Африк, Америк тив зэрэг 40 гаруй улс орны 400 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ.
Яармагийн гол үйл ажиллагааны үеэр "нэг бүс нэг зам"-ын стратегийн хүрээнд 27-ны өдөр болох Гаалийн форум хүмүүсийн анхаарлыг татаж байна. Форумд Орос, Монгол, Грек, Герман болон дэхийн гаалийн байгууллага, ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газар, АСЕАН-ны наринй бичгийн дарга нарын газар зэрэг 70 гаруй улс орон, олон улсын байгууллага нэгжийн төлөөлөгчид урилгаар оролцох юм байна. \Р\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |