• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ли Кэчян Чили улсад албан ёсны айлчлал хийж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-25 09:37:02

Бүгд Найрамдах Чили улсын ерөнхийлөгч Бачелетийн урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гэргийн хамт орон нутгийн цагаар 24-нд тусгай нисэх онгоцоор Сантьяго хотын олон улсын нисэхийн буудалд газардаж, Чили улсад албан ёсны айлчлал хийж эхэллээ.

Ли Кэчян хэлэхдээ, Өмнөд Америкийн орнуудаас Чили улс хамгийн түрүүнд Хятадтай дипломат харилцаа тогтоосон бөгөөд Латин Америкийн улс орнуудаас хамгийн түрүүнд Хятадтай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан тул Хятад Чилигийн харилцаа тус бүс нутагт тэргүүлж байгаа юм. Миний энэ айлчлалын зорилго бол хоёр орны уламжлалт найрамдлыг бэхжүүлж, улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлж, хоёр орны чөлөөт худалдаа, банк санхүү, үйлдвэрлэлийн хүчин, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, дэд бүтцийн байгуулалт зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааны нөөцийг хамтын хөгжлийн түлхэц болгож, стратегийн түншийн харилцаагаа улам өндөр төвшинд хөгжүүлэх явдал юм гэжээ.

Айлчлалын үеэр Ли Кэчян Чилийн ерөнхийлөгч Бачелеттай хэлэлцээ хийж, хамтдаа сэтгүүлчидтэй уулзан, Хятад, Чили хоёр орны дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан эдийн засаг, худалдааны форум буюу хоёр орны аж ахуйн салбарын комиссын 7 дахь хуралд оролцоно. Ли Кэчян мөн урилгаар НҮБ-ын Латин Америк болон Карибийн тэнгисийн бүсийн эдийн засгийн комиссын хуралд илтгэл тавих юм.


\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе