• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Торгоны замын олон улсын сүлжээний анхдугаар хурал тунхаг батлав

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-25 09:56:14

ЮНЕСКО-гийн 70 жилийн ойг тохиолдуулан, Торгоны замын олон улсын сүлжээний анхдугаар хурал 22-24-нд өнө эртний түүхтэй Ши-Ань хотноо болж, 16 улс орны эрдэмтэн мэргэжилтнүүд торгоны замын сүлжээний асуудлаар эрдмийн хурал хийж, тус төслийн хөгжлийг ахиулах "Ши-Аний тунхаг" батлав.

Хуралд оролцсон эрдэмтэн мэргэжилтнүүд "2013-2022 оны Соёл найрамдлын олон улсын 10 жил" төслийн хүрээнд, торгоны зам дагуух улс орнуудын соёлын харилцаа, эх баялгаа хамтдаа эдлэх, торгоны замын сүлжээний цаашдын хөгжил, зорилт, үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг судалжээ.

Тунхагт, улс орнууд торгоны замын хамтын соёлын өвийн талаарх мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн, мөн энэ талын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, туршлага солилцож, эрдмийн судалгаагаа эрчимжүүлэх ёстой гэсэн бөгөөд олон орны засгийн газар, засгийн газрын бус байгууллага, хувийн хэвшлийн нэгжүүдэд хандан, торгоны замын сүлжээний хөгжлийг дэмжихийг уриалсан байна.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе