• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Америкийн цэргийн баазыг шилжүүлэхийг иргэд эсэргүүцэж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-25 09:57:44

24-нд Японы 10 мянга гаруй иргэн Парламентынхаа ордны өмнө цугларч, Америк цэргийн Окинава мужид байгаа Футенма баазыг тус мужийн Хеноко сууринд шилжүүлэхээр байгаа талаар Японы засгийн газарт эсэргүүцэл илэрхийлжээ.

Эсэргүүцэл илэрхийлэгчид гартаа Хеноко суурины бэлэг тэмдэг болсон цэнхэр өнгөтэй зүйлс барьж, "Хеноко бааз ИО", " Үндсэн хуулийг зөрчиж байгаа Абэгийн засгийн газрыг уучлахын аргагүй" гэх зэрэг бичээс өргөн, парламентын ойр орчмыг бүсэлжээ.

Сурагчдын төлөөлөл, эрдэмтэн судлаач, улс төрийн эзэд газар дээр нь эсэргүүцлийн яриа илтгэл тавьсан байна. Хеноко сууринд байгаа Наго-ши хотын дарга илтгэлдээ, Японы засгийн газар Окинава мужийн иргэдийн хүслийг ойшоохгүй байна. Японы загийн газар ардчиллыг хэрэгжүүлэх эсэхэд Окинава болон Наго-ши хотын иргэд эргэлзэж байна гэжээ. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе