• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад, Чилийн банк санхүүгийн хамтын ажиллагаа шинэ амжилтанд хүрэв

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-26 10:09:26

Орон нутгийн цагаар 5-р сарын 25-нд Чили улсад айлчилж байгаа Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Сан Диего дахь ерөнхийлөгчийн ордонд тус улсын ерөнхийлөгч Бачелеттай хэлэлцээр хийсний дараа тэмдэглэхдээ, Хятад, Чилийн банк санхүүгийн хамтын ажиллагаа шинэ амжилтанд хүрэв гэжээ.

Мөн өдөр Ли Кэчян, Бачелеттай хамт сэтгүүлчидтэй уулзахдаа, айлчлалын хугацаанд Хятад, Чилийн банк санхүүгийн хамтын ажиллагаа шинэ амжилтанд хүрэв. Хоёр орон валютаа харилцан солилцох гэрээнд гарын үсэг зурж, Сан Диего хот Латин Америкийн бүсийн юаниар тооцоо хийх анхны хот болов. Хятад улсаас Чилийн талд 50 тэрбум юань буюу гадаадын стандартад нийцсэн байгууллагын хөрөнгө оруулалт хийв. Хоёр тал бас давхар гааль авахаас сэргийлэх зэрэг гэрээнд гарын үсэг зурав. Энэ оны 7-р сараас Чилид жуулчлах Хятадын жуулчдаас визийн хураамж авахгүй, Хятадын бизнесмэнд хялбар замаар виз олгох болсон явдлыг Хятадын тал сайшааж байна. Эдгээр нь Хятад Чили, Хятад Латин Америкийн бодит хамтын ажиллагааг урагшлуулах, хоёр талын хүмүүсийн хэлхээ холбоог нягтруулахад идэвхтэй, гүн гүнзгий нөлөө үзүүлэх болно гэжээ.

Ли Кэчян хэлэхдээ, одоо дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байгаа болохоор уналтын дарамт тулгарсаар байна. Хятад, Чили банк санхүү, татвар хураамж, үйлдвэрлэлийн хүчин чадал зэрэг салбарын хамтын ажиллагааг ихэд гүнзгийрүүлж, хос чиглэлийн худалдаа хөрөнгө оруулалтыг дорвитой урагшлуулж, санхүү хөрөнгө оруулалтын хэлхээ холбоог эрчимжүүлж, Хятад Чили, Хятад Латин Америкийн бодит хамтын ажиллагааг тал бүрээр дээшлүүлэхэд механизмын хүчтэй баталгаа, хөрөнгө мөнгөний хүчтэй дэмжлэг үзүүлэх болно гэжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе