|
|
||
Орон нутгийн цагаар 25-нд Сан Диего хотноо, Чилид айлчилж буй Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Чилийн ерөнхийлөгч Бачелеттэй уулзжээ.
Уулзалтын үеэр Ли Кэчян, Хятад Чилийн ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө 6 талын санал гаргажээ. Нэгд, чөлөөт худалдааны ашгийн хуваарилалтыг төгөлдөржүүлж, хоёр орны засгийн газрын хамтын үйл ажиллагааны төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлэн, чөлөөт худалдааны хэлэлцээрийг урагшлуулах. Хоёрт, банк санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, Хятад Чили, Хятад Латин Америкийн үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагаанд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх. Гуравт, Хятад Чилийн давуутай үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулах ба хамтын ажиллагааг эрчимжүүлж, үлгэр жишээ болохуйц тариалангийн баазын бүтээн байгуулалтыг түргэтгэн, үр тариа, хөдөө аж ахуйн технологи, хүнсний үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, Хятадын аж ахуйн нэгж Чилид хөрөнгө оруулалт хийхийг дэмжин, үйлдвэрлэлийн чадавхын хамтын ажиллагааны шинэ дэвшлийг биелүүлэх. Дөрөвт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх. Тавд, олон улсын болон бүс нутгийн асуудлаарх харилцаа холбоогоо эрчимжүүлж, энх тайван хөгжлийг урагшлуулах. Зургаад, хоёр орон "соёлын он", "соёлын өдөрлөг" зэрэг арга хэмжээ зохиох замаар хүмүүнлэгийн харилцааг нягтруулан, хоёр ард түмний найрамдлын үндэс суурийг бэхжүүлэх зэрэг болно гэжээ.
Бачелет, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг шат ахиулж, Хятадын аж ахуйн нэгж Чилид хөрөнгө оруулалт хийх боломж бүрдүүлж, хамтдаа хөгжихөд бэлэн байна гэжээ.
Уулзалтын дараа, Хятад Чилийн засгийн газрын нэгдсэн мэдэгдэл гаргаж, хоёр орны удирдагч Хятад Чилийн засгийн газрын хамтын үйл ажиллагааны төлөвлөгөө, хоёр талт эдийн засаг худалдаа, үйлдвэрлэлийн чадавх, дэд бүтцийн байгуулалт, банк санхүү, хөдөө аж ахуй, уул уурхай, соёл, технологи, эрхзүйн салбарын хамтын ажиллагааны баримт бичиг тогтоох явцад оржээ.
\Хуар\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |