|
|
||
Сычуан мужийн монгол үндэстний Үзүүр шянь Түвд үндэстний өөртөө засах Мүль шяний өмнө байрладаг. Тэр нутаг далайн төвшнөөс дээш 2800 гаруй метр өндөрт байдаг учир тэндхийн монголчууд гол төлөв мал аж ахуй эрхлэн аж төрж байна. Монгол үндэстний Үзүүр шяньд одоо монгол, и, түвд, хятад зэрэг үндэстний нийт 2400 гаруй иргэн аж төрж байгаагийн дунд монголчууд 800 гаруй бий. Тэдний олонх нь тус шяний Ли Жязүй тосгонд аж төрдөг.
Энэ нутгийн монголчууд өнөөг хүртэл малаа маллаж, овоогоо тахиж, газар усныхаа лус савдаг, уул хайрхандаа мөргөдөг. Овоогоор өнгөрч гарах үед эрэгтэйчүүд зүүн гараа дагаж, эмэгтэйчүүд баруун гараа дагаж гурав удаа овоогоо тойрч, овоондоо чулуу өргөдөг. Овоо тахихаас гадна тэд жил бүрийн билгийн улирлын 7 -р сарын 12-нд хонь мал нядалж, дээдсээ тахидаг уламжлалтай. Дээдсээ тахихдаа бөө бөөлүүлэх буюу лам залж ном уншуулдаг. Үүнээс гадна үр хүүхэд нь арван гурван нас хүрэх жилийн шинийн нэгний өглөө насанд хүрэх ёслол зохион байгуулж, бөө бөөлүүлэх буюу ламаар ном уншуулж, төрөл садангаараа цугларч хамтдаа тэмдэглэдэг. Насанд хүрсэн хүүгийн шинэ хувцсыг түүний аав буюу нагац ах нь өмсүүлж, насанд хүрсэн бүсгүйн шинэ хувцсыг ээж нь буюу нагац эгч нь өмсүүлдэг уламжлалтай .
Энэ нутгийн монголчууд өнөөг хүртэл хамаатан садантайгаа олуулаа хамт амьдарч, ихэнх айл өрх хэдэн арван ам бүлтэй. Гэхдээ зөвхөн нагацын талын хамаатан садантайгаа хамт амьдардаг нь бас нэг онцлог юм.
"Талын Дуу Хоолой Радио" -гийн сэтгүүлч Хасмөчир, Нандир нар мэдээлэв
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |