|
|
||
Саяхан "Удмын алтан хэлхээ — Үүх түүх өв соёл" сурвалжилгын багынхан Сычуан мужийн Ян-Юань шяний Хуансао сууринг зорьж очив. Тус суурины Баг Хуансао тосгон бол монголчууд төвлөрөн суурьшиж буй монгол тосгон юм. Одоогоор тус тосгонд нийт дөрвөн зуу гаруй монголчууд аж төрж байна. Шяний төвөөс дөч гаруй км зайтай энэ нутгийн ихэнх айл өрх цөөн тооны мал маллаж, тариалан эрхэлдэг. Энэ нутаг уулархаг болохоор хэдхэн жилийн өмнө ус цахилгаан, зам тээвэртэй болжээ. Урьд цагт энэ нутгийн монголчууд гадагш гарч ажил үйлс эрхлэх, сургууль соёлын мөр хөөх нь маш цөөн байжээ. Харин сүүлийн үед төв болон нутгийн захиргааны дэмжлэгээр ус, цахилгаанаар хангагдаж, зам тээвэр ч чөлөөтэй болжээ.
Сурвалжилгын багынхан Хуансао тосгонд очиход тосгоны нэг монгол айл хүүгийнхээ хуримын ёслолд бэлтгэж байхтай таарав. Тэд бэр буулгахад хурим найрын газрын дээврээ нарс модны салаа мөчрөөр чимж, хуримын ёслолын үеэр дун бүрээ үлээж, бөө бөөлүүлэх буюу лам залж ном уншуулдаг уламжлалтай аж. Тэд тал нутгаасаа холдоод хэдэн зуун жил болсон ч өнөө болтол өвөг дээдсээ шүтэн тахидаг, уул усаа хайрлан хамгаалдаг монгол зан үйлээ уламжлан хадгалж байна.
"Талын Дуу Хоолой Радио" -гийн сэтгүүлч Хасмөчир, Нандир нар мэдээлэв
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |