|
|
||
25-нд МУИС-д хятад үгийг монгол хэлээр хэрхэн галиглах асуудлыг журамлах хэлэлцүүлэг болж, МУ-ын хятад хэл судлаач, эрдэмтэн багш нар, БНХАУ-ын хэсэг судлаач хамтдаа хятад хүний болон газрын нэрийг монгол хэлээр хэрхэн галиглах асуудлыг хэлэлцэж, зарим нийтлэг ойлголтонд хүрлээ.
Энэ хэлэлцүүлгээр хятад хэлний QI, JI, XI авиаг ЧИ, ЖИ, ШИ гэж галиглахаар санал нэгдэв. Энэ үр дүнг хэрэв МУ-ын холбогдох байгууллага завшөөрвөл хойшид МУ-ын сонин хэвлэлд БНХАУ-ын даргын нэрийг Си Зиньпин гэж буруу бичих биш, харин Ши Жиньпин гэж хятад дуудлагаар нь бичих болно.
Гэвч харамсалтай нь хятад хэлний WU авиаг Ү гэж галиглах асуудлаар санал нэгдэж чадаагүй учраас БХАТИХ-ын дарга асан Ү Бангүөгийн нэрийг мөн л У Бангүө гэж буруу бичих болно. Энэ нь монгол хэлээр Хүрэл гэсэн үгийг Хурал гэж, Хүү-г Хуу гэж бичихтэй адил хэрэг юм. Энэ алдаа удалгүй засагдана гэж найдаж байна.
\ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн\
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |