|
|
||
Хятадад айлчилж буй Монгол улсын залуусын төлөөлөл 23-ны өдөр Жанбэй шяньд очиж, Зөвлөлт Монголын баатруудын дурсгалын хөшөөнд үзэж, Японы эсрэг дайнд алтан амиа зориулсан Зөвлөлт Монголын баатруудад хүндэтгэл үзүүлсэн байна.
"Энэ жил Японы эсрэг дайны ялалт, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ой" юм. Төлөөлөгчдийн тэргүүн, Монгол улсын Гадаад харилцааны яамны гадаад хэвлэлийн хэлтсийн дарга Мандахцэцэг сэтгүүлчдэд хэлэхдээ, газар дээр нь ирж Зөвлөлт Монголын баатруудыг дурсаж байгаа нь "залууст түүхийг сануулахын төлөө юм" гэжээ. Тэрээр, "Эдгээр баатрууд олон улсын фашизмын эсрэг ажил үйлсэд залуу нас, алтан амиа зориулсан байна. Тэд бол Монголын ард түмний бахархал юм. Монголын шилдэг залуусын төлөөлөл баатруудын хөшөөнд хүндэтгэл үзүүлж байгаа нь тэд түүхээ мэдэж, энх тайвныг хайрлахын төлөө юм гэжээ.
1945 оны 8-р сарын 19-ны өдөр, Зөвлөлт Монголын цэрэг Японы цэрэгтэй Хэй Фэнкөүд ширүүн тулалдсан юм. Энэ тулалдаанд Зөвлөлтийн улаан армийн 53, Монголын Ардын армийн 13 дайчин алтан амиа зориулжээ.
Дайнд үрэгдсэн Зөвлөлт-Монголын баатруудыг хүндэтгэхийн тулд Жан Бэй шяний захиргаа Үнэгэн давааны 1561 метр оргил дээр амь үрэгдсэн баатруудын хөшөөг босгосон юм. 1957 онд Төрийн зөвлөлийн зөвшөөрлөөр, Зөвлөлт-Монголын баатруудын оршуулгын хүрээлэнг засаж, дурсгалын суварга, дурсгалын хөшөө, баатруудын онгон хэмээн гурван хэсэг болгон бүтээн байгуулжээ.
Хөтөч Монголын залууст энэхүү дурсгалт газрын талаар танилцуулж хэлэхдээ, эндэхийг шинээр зассаны дараа, Монгол, Орос, Украйн зэрэг орны судлаач, дипломатчид гээд жил бүр хүндэтгэл үзүүлэх хүн ирдэг. Ханшны үеэр мөн холбогдох арга хэмжээ зохиодог гэжээ.
Монгол улсын Булган аймгийн залуучуудын холбооны дарга Эрдэнэбат, бүх Хятадын залуучуудын холбооны олон улсын хэлтсийн орлогч дарга Жаолин, нарын удирдагчид, Хятад Монголын залуучуудын төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцжээ.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |