• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Гурван хавцлын корпорац Перутэй хамтран усан цахилгаан хөгжүүлнэ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-27 16:04:19

Хятадын Хөх мөрний гурван хавцлын корпорац компанийн 27-нд мэдээлснээр, Гурван хавцлын корпорац сүүлийн өдрүүдэд, Перугийн Эрчим хүч уул уурхайн яамтай "эрчим хүчнийг нээн хөгжүүлэх хамтын ажиллагааны механизм байгуулах тухай ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурсан байна. Энэ нь Гурван хавцлын корпорац Перугийн усан цахилгааны нөөцийг нээн хөгжүүлэх талаарх ажил эхэлснийг харуулж байна.

Перуд усны нөөц ихтэй ч хөгжүүлж байгаа төвшин нь дор юм. Одоогоор тус улсын усан цахилгаан нээн хөгжүүлэх нийт хэмжээ нь ашиглаж болох хэмжээний 6.6 хувийг л эзэлж байна. Энэ удаагийн хэлэлцээр тохиролцсоны дараа, хоёр тал Перугийн усны нөөцөд төлөвлөгөө, судалгааг хийж, нээн хөгжүүлж болохуйц эх баялгийг судалж, нээн хөгжүүлэх үе шатны чанартай зорилтыг хамтаар тодорхойлох юм байна.

Гурван хавцлын корпорац Перугийн цахилгаан хүчний аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж, тус улсын гол мөрөнд бүрэн хэмжээний нэгдсэн төлөвлөгөө, зураг төсөл, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа явуулах юм байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе