• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Урианхан Тогтохын уран бүтээлийг судлан ярилцах хурал болов

CRI       (GMT+08:00) 2015-05-27 16:19:30

Өвөрмонголын алдарт зохиолч Урианхан Тогтохын уран бүтээлийг судлан ярилцах хурал 5-р сарын 26-нд Өвөр Монголын Их сургуульд боллоо. Хурлыг Шилийнгол аймгийн ухуулах хэлтэс, Шилийн гол аймгийн Зохиолчдын нийгэмлэгээс хамтран зохион байгуулжээ.

Урианхан Тогтох Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошууны уугуул. 1980 оноос зохиол бүтээлээ туурвиж эхэлжээ. 1999 онд "Сайхан Балгар" нэртэй анхны романаа хэвлүүлсэн юм. Түүнээс хойш "Тахил хан" , "Хурахын өндөр", "Хар тохойн зураг" гэсэн гурван ч роман бичиж, олон шагнал хүртжээ.

Урианхан Тогтох өдгөө Хятадын цөөн тоот үндэстэний зохиолчдын эвлэлийн Өвөр монгол дахь салбар эвлэлийн гишүүн, Шилийн гол аймгийн зохиолчдын нийгэмлэгийн гишүүн, Баруун Үзэмчин хушууны зохиолчдын нийгэмлэгийн тэргүүлэгчээр ажиллаж байна.
Өвөр Монголын Радиогийн сурвалжлагч Амжилт мэдээлэв

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе