• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Ши Жиньпин Жэжян мужид ажиллав

CRI       (GMT+08:00) 2015-05-28 10:22:57

ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан Жэжян мужид ажиллахдаа, хэзээ ямагт бодит чухал талд гавшгай ажиллаж, эхний эгнээнд урагшилж шинийг бүтээх хэрэгтэй. Намын 18 дугаар их хурал, 18 дахь сонгуулийн 3, 4-р бүгд хурлын шийдвэрийг тууштай хэрэгжүүлж, бүх талаар чинээлэг нийгэм бүтээн байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулиар улсаа засах, намаа бүх талаар хатуу чанга засах үйл явцыг уялдаатай урагшлуулж, өөрчлөлт хөгжлийн явц дахь тулгамдсан зөрчил, асуудлыг үнэн бодитоор шийдвэрлэж, эдийн засаг нийгэмийн тогтвортой, эрүүл хөгжлийн төлөө зүтгэх хэрэгтэй гэж онцлов.

Хөх мөрний цутгалангаас урагш, Ханжөүгийн булангийн зүүн тэнгист орших Жөүшань хот бол "Мянган аралт хот", "Зүүн тэнгисийн загасны сан", "Хятадын загасны аж үйлдвэрийн төв" хэмээн алдаршсан бөгөөд арал олтригуудад байгуулсан Хятадын анхны орон нутгийн зэрэглэлийн хот юм.

25-нд Ши Жиньпин нисэх онгоцноос буумагцаа Жөүшань хотын үзэсгэлэнгийн танхимд ирж, Жөүшаний арлуудын шинэ дүүргийн хөгжил байдалтай танилцсан байна. Тэрээр, Жөүшань боомт, газар зүйн байршил, нөөц баялгийн өвөрмөц давуу талтай. Жөүшанийг хөгжүүлэх нь бүс нутгийн стратегийн ач холбогдолтой төдийгүй улсын хэмжээний стратегийн ач холбогдолтой юм. Шинэ дүүргийг төлөвлөн байгуулахдаа хууль тогтоолын үр нөлөө, хөрс шорооны нөөц баялаг, тэнгисийн эрэг орчмын нөөц, боомтын нөөц, экологийн орчны нөөц зэргийг төвлөрүүлэн ашиглах, нандигнан ашиглах хэрэгтэй бөгөөд төрөл бүрийн бодлогыг зохицолтой, эмх дараатай, цэвэр шударга, өндөр үр ашигтай хэрэгжүүлэх хэрэгтэй гэжээ.

Олон улсын хөлөг онгоц үйлдвэрлэгч Чанхун ХХК-д Ши Жиньпин 300 мянган тоннын даацтай усан онгоц үйлдвэрлэх боомтын зогсоолтой танилцав. Ши Жиньпин хэлэхдээ, ямарваа нэг аж ахуйн нэгжийн хувьд хэрэв зах зээлээ зөв зүйтэй олж, хөрөнгө, техник, менежмент зэрэг олон талын хүчин зүйлийг сайтар бүрдүүлж, төрөл бүрийн чадварлаг боловсон хүчнийг сайтар ашиглаж чадвал хойноос гүйцэн давж, сайн нь үлдэж шаар нь хоцрогдох ширүүн өрсөлдөөний дунд өөрийн давуу талаа буй болгох бүрэн бололцоотой гэв. Тэд аж ахуйн нэгжийн зангилаа өрсөлдөх чадвараа тасралтгүй дээшлүүлж, манай улсын инженерийн аж үйлдвэрлэлийг хүчирхэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг Ши Жиньпин зоригжуулан дэмжлээ.

Дараа нь Ши Жиньпин Ханжөү хотын Хайкан Вэйши дижитал технологийн хувьцаат ХХК-д очиж, бүтээгдэхүүн, судалгааны төвтэй танилцаж, тус компанийн салбарын дотооддоо тэргүүлсэн бие даасан технологид сайн үнэлгээ өглөө. Ши Жиньпин, аж ахуйн нэгж тогтвортой хөгжихийн үндэс суурь, зах зээлд амжилтанд хүрэхийн учир ёс шинийг зохион бүтээхэд байна. Төрөл бүрийн аж ахуйн нэгжүүд шинийг бүтээхийг сайтар чухалчилж, инновац судалгаанд оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, боломж индрийн бүтээн байгуулалтаа шинэчилж, шинийг бүтээх боловсон хүчний эгнээг бэлтгэж, инновацийн холбоос, аж үйлдвэрлэлийн холбоос, зах зээлийн эрэлт хэрэгцээг органикаар уялдуулж, шинийг бүтээхээр хөдөлгүүр хүч болгох хөгжлийн хошуучлагчид болох хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин Жэжян мужид ажиллах хугацаандаа тус мужийн намын хороо, мужийн захиргааны ажлын мэдүүлгийг сонсож, Жэжян мужийн эдийн засаг нийгмийн хөгжлийн ололт амжилт, төрөл бүрийн ажилд үнэлгээ өглөө. Тэрээр, Жэжян муж бүх талаар чинээлэг нийгэм бүтээн байгуулах төвшнөө дээшлүүлэхэд улам урагш ахиж, өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй хөгжих ба социализмын орчин үеийн бүтээн байгуулалтыг урагшлуулах талаар алхаагаа түргэтгэж, үргэлжлэн хошууч, үлгэр жишээ үүрэг гүйцэтгэхийг хүслээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе