• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юнион Пэй картыг 50-иад улсад хэрэглэх боломжтой боллоо

CRI       (GMT+08:00) 2015-05-28 15:34:46

"Нэг бүс нэг зам"-ын дагуу 60 гаруй улс орон, бүс нутгийн 50 шахам улс, бүс нутагт Юнион Пэй картыг хүлээн авах боломжтой болсныг 27-нд Хятадын Юнион Пэй төвөөс манай сурвалжлагч мэдээллээ. Юнион Пэй карт Хятад болон тэдгээр орон хоорондын харилцаа солилцооны чухал холбоос болсон байна.

Хятадын Юнион Пэй төвийн албан тушаалтан хэлэхдээ, Төв Ази, түүнчлэн ШХАБ-ын 6 гишүүн орны дотроос бүс нутгийн гол чухал орон болох Казахстаны хувьд тус бүс нутаг дахь банкны картын зах зээлийн байр суурь, стратегийн ач холбогдол ердийн бус юм. Юнион Пэй Казахстаны голлох байгууллагатай хамтран ажиллаж, ATM, POS-д хүлээн авах цар хүрээг өргөтгөөд 70, 50 хувь тус тус хүргэж, түүнчлэн тухайн орон нутагт Юнион Пэйгийн чиптэй картыг ашиглалтад оруулж, тухайн нутгийн банкны картын аж үйлдвэрлэлийг чанаржуулан, улмаар хоёр орны банк санхүүгийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах болно гэжээ.

"Нэг бүс нэг зам"-ын дагуу орнуудын дотор, Пакистаны ATM-ын 70 хувь, POS-ын 90 шахам хувьд Юнион Пэй картыг ашиглаж болдог байна. Арабын Нэгдсэн Эмират Улсад худалдаанд бүрэн хэмжээгээр хүлээн авах болсон бөгөөд энэ онд ATM-д Юнион Пэй картыг хүлээн авах цар хүрээг 50 хувь байсныг 100 хувь хүртэл өргөтгөх юм байна. Монгол улсын бараг бүхий л POS, ATM-д Юнион Пэйгийн картыг ашиглах боломжтой болжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе