• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Нью-Йоркт Хятадын номын үзэсгэлэн гарав

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-28 09:50:44
2015 оны Америкийн номын үзэсгэлэн буюу "Дэлхийн зах зээлийн чуулга уулзалт" дахь Хятадын хүндэт зочны үйл ажиллагаа 27-нд Нью-Йоркын Javits төвд албан ёсоор эхлэв.

Франкфурт, Лондонгийн номын үзэсгэлэнгийн дараа, Хятад улсаас барууны хөгжсөн гол гол оронд соёл хэвлэлийн солилцооны томоохон үйл ажиллагаа өрнүүлж байгаа нь энэ юм. Мөн Хятад Америк дипломат харилцаа тогтоосноос хойш, Хятадын хэвлэлийн салбараас АНУ-д зохион байгуулж буй хэвлэлийн солилцооны томоохон үйл ажиллагаа юм. Нөгөөтэйгүүр энэ онд Хятад Америкийн нийгэм соёлын солилцооны дээд давхаргын зөвшилцлийн механизмын хүрээнд зохион байгуулж буй соёлын солилцооны чухал үйл ажиллагаа болно.

Хятадын хүндэт зочны энэ удаагийн үйл ажиллагаа "Хятадыг ойлгож, ирээдүйгээ хамт цогцлооё" хэмээх сэдэвтэй.

Хэвлэл радио телевизийн үндэсний ерөнхий газрын дэд дарга Ү Шанзи нээлтийн ёслолд үг хэлэхдээ, Хятад Америк хоёр орны хэвлэлийн салбарын солилцоо хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, харилцан суралцаж, үүгээр дамжин хоёр орны иргэд хоорондын ойлголцол нөхөрлөлийг зузаатгаж, хоёр орны харилцаанд иргэдийн бат бэх үндэс суурь бүрдүүлэх нь Хятад Америкийн хэвлэлийн салбарын хамтын хүсэл юм. Хоёр орны хэвлэлийн салбараас шилдэг ном зохиолоо харилцан орчуулан хэвлэж, хоёр орны уншигчдыг оюун санааны баялаг бүтээлээр хангаж, Хятад Америкийн харилцааны шинэ хуудсыг нээхэд баялаг агуулга нэмэхийг хүсэж байна гэжээ.
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе