• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад Монголын цэцэрлэгийн хүүхдүүдийн хөл бөмбөгийн тэмцээн болж байна

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-05-28 16:27:10

"6.1" буюу олон улсын эх үрсийн баярыг тохиолдуулж, 5-р сарын 27-нд, Эрээн хотоос зохион байгуулж буй Хятад Монголын цэцэрлэгийн хүүхдүүдийн хөл бөмбөгийн "Нахиа" цомын төлөөх тэмцээн тус хотын монгол хүүхдийн цэцэрлэгт эхэлсэн байна.

Эрээн, Замын-Үүд хотын цэцэрлэгийн хөл бөмбөгийн баг тамирчид тус тоглолтод оролцсноор, хүмүүсийн хайр бахархалыг татаж, хөл бөмбөгийн талбайд, бяцхан тамирчид хөөр хөгжөөн авчирсан байна.

Хөл бөмбөг бол дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн "тэргүүлэх спорт" юм. 2014 оноос Эрээн хот хөл бөмбөгийн талбайн бүтээн байгуулалт хийж, боомтын бүсийн давуу талаа ашиглан, хөл бөмбөгийн онцлогтой гайхамшигт тоглолтыг бий болгож, хөл бөмбөгийн тэмцээний хүрээг өргөжүүлэн Монгол, ОХУ-ын бусад холбогдох бүсийг хамруулж, нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын үйл явцад соёлын "уян хатан чанар"-ыг харуулж, хөл бөмбөгөөр дамжуулан соёлыг уламжилж, түүнийг "соёлын элч", "боомтын нэрийн хуудас" болгосноор, Хятад, Монгол, Оросын соёлын харилцаа солилцооны гүүр болсон байна.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе