• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Хятад улстай түншийн харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байна

Синьхуа Агентлаг       (GMT+08:00) 2015-05-28 10:51:00

27-нд Их Британийн парламентын 1-р хурал боллоо. Их Британийн хатан хаан II Элизабет нээлтийн ёслолд үг хэлэхдээ, Хятад, Энэтхэг зэрэг оронтой түншийн харилцаагаа хөгжүүлэхийг засгийн газраас хүсэж байгаа бөгөөд аль болох түргэн хугацаанд хууль тогтоомжоор Их Британи Европын холбооноос гарах эсэх тухай бүх нийтийн санал асуулга хийхийг шийдэх болно гэлээ.

Мөн өдөр хатан хаан II Элизабет хааны угсааны гишүүдтэй нээлтийн ёслолд оролцож, уламжлал ёсоор Шинэ Засгийн газар бодлого, хууль эрх зүйн хөтөлбөр нийтлэв. Тэрээр, Их Британийн засгийн газар болон Европын холбооны харилцааны талаар дахин хэлэлцээр хийж, бүх гишүүн орны ашиг сонирхолд нийцсэн Европын холбооны өөрчлөлтийг хийх ёстой гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Их Британийн засгийн газар Энэтхэг, Хятад оронтой түншийн харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байна гэлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе