• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Юньнань мужийн Шинмэн шяны монгол сурагчид

CRI       (GMT+08:00) 2015-05-28 17:22:30

Юньнань мужийн Монгол Үндэстний Шинмэн шяны төв сургуульд одоогоор гурван зуу гаруй монгол сурагч сурч байна. Энэ сарын 27-нд "Удмаа хайсан Монгол —Үүх Түүх Өв Соёл" сурвалжилгын багынхан тус сургуульд очиход сурагчид хүүхдийн баярын уран сайхны тоглолтонд бэлдээд завгүй байлаа.

Монгол Үндэстний Шинмэн шяны төв сургууль монгол хүүхэд багачууддаа хичээлийн үндсэн мэдлэг эзэмшүүлэхээс гадна үндэстнийхээ түүх соёл, дуу урлагаа уламжлах ажлын хүрээнд олон утга төгөлдөр үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг байна. Шяны захиргаа өнгөрсөн зууны тавиад оны үед дөрвөн залуу сэхээтнийг монгол хэл бичиг эзэмшүүлэх зорилгоор ӨМӨЗО-д томилж байсан бол өнгөрсөн зууны наяад оны үеэс эхлэн ӨМ-ын Шилийнгол аймгийн боловсролын газартай харилцаа холбоо тогтоож, боловсролын салбарт хамтран ажилласаар иржээ.

Монгол үндэстний Шинмэн шяны төв сургуулийн багш Төмөр 1982 онд Шилийн гол аймагт монгол хэл бичиг сурахаар очсон анхны сэхээтнүүдийн нэг. Өвөр Монголд найман жил монгол хэл бичиг сурсны дараа нутагтаа ирж, одоогийн Монгол үндэстний Шинмэн шяны төв сургуульд монгол хэлний багшаар ажиллажээ. Монгол хэлээ сурах хүсэлдээ хөтлөгдөн, арван дөрөвхөн насандаа алс хол Өвөр Монголын тал нутгийг зорьсон тэрээр одоо ч гэсэн монгол хэлээр сайхан ярьж, монгол бичгээр сайхан бичиж чаддаг. Тэрээр замдаа арав гаруй хоног аялж байж Шилийн гол аймагт очдог бөгөөд амралтаараа хөдөөгийн малчин айлаар зочилж малын ноос ноолуур самнах, адуу мал маллаж байснаа насан туршдаа мартахгүй гэж сэтгэл догдлон ярьж байлаа.

Монгол үндэстний Шинмэн шяны төв сургууль одоо монгол үндэстний соёл боловсролыг өвлөн уламжлах суурин байгуулж, тухайн нутгийн өндөр боловсролтой ахмад багш нар тогтмол хугацаагаар сургуульд ирж, монгол хэл, монгол үндэстний түүх соёлын тухай хичээл зааж байна. Үүнээс гадна Өвөр Монголын Шилийнголын Ажил Мэргэжлийн Дээд Сургууль жил бүр арав гаруй багш томилж, монгол үндэстний морин хуур, дуу урлагийг тус сургуулийн сурагчдад зааж байна.

ӨМ-ын Шилийнголын Ажил Мэргэжлийн Дээд Сургуулийн багш нар Шинмэн шяны түүх соёлтой холбоотой судалгааны ажлийн хүрээнд хамтран ажиллаж байгаа юм. Шилийнголын Ажил Мэргэжлийн Дээд Сургуулийн багш Хүрэлсүх тэдний нэгэн төлөөлөл юм. Тэрээр сүүлийн жилүүдэд монгол үндэстний Шинмэн шянд удаан хугацаагаар сууж, тухайн нутгийн монголчуудын хэрэглэж буй хэлний тухай судалгааны ажил хийж, судалгааны үр дүнгээ ном болгон хэвлүүлэхээр бэлтгэж байна.

"Талын Дуу Хоолой Радио" -гийн сэтгүүлч Хасмөчир, Нандир нар Юньнань мужаас мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе