|
|
||
2015 оны 7-р сарын дунджаар соёл, худалдааны салбарын 200 гаруй төлөөлөгчид Шиньжяны Алаг-Уул боомтоор хилийн дээс давж, "нэг бүс нэг зам" стратегийн чухал эдийн засгийн бүс, 10 гаруй улс орон бүс нутгийг дамжин өнгөрч, 16000 километр аяныг туулж Италийн Милан хотод хүрнэ.
Эх сурвалжаас үзвэл, энэ удаагийн арга хэмжээ нь яг одоо хэрэгжиж буй "Нэг бүс нэг зам" стратегийн аялал хамгийн урт, хамарсан цар хүрээ хамгийн өргөн харилцаа сурталчилгааны үйл ажиллагаа байх юм. Зохион байгуулах хороо "Торгоны замын зөвлөх байгууллагын холбоо" байгуулж, "Нэг бүс нэг зам" дагуух улс орон, бүс нутгийн улс төр, эдийн засаг худалдаа, соёлын хүрээн дэх эрдэмтэн судлаачдыг гишүүнээр элсүүлж, улс орон бүс нутгийн хоорондын дэд бүтцийн холболтыг ахиулах зорилт дэвшүүлсэн байна. Мөн Тороны замын соёлын санг байгуулж, "Нэг бүс нэг зам" стратегийн эдийн засгийн бүс, соёлын салбарын төслийн бүтээн байгуулалтыг урагшлуулах болно.
Күнзийн |
Өдөр дутмын хэрэглээний хятад хэлний хичээл |
Цааш>> |
© China Radio International.CRI. All Rights Reserved. 16A Shijingshan Road, Beijing, China. 100040 |