• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Төв Азийн эм эмнэлгийн ухааны чуулган нээгдлээ

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-06-08 10:15:40

"Торгоны замын эрүүл мэндийн чуулган-2015 оны Төв Азийн эм эмнэлгийн ухааны чуулган" саяхан Шиньжяны Өрөмч хотноо нээгдлээ.


Тус чуулганыг ШУӨЗО-ны эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн товчоо, анагаахын нийгэмлэг, анагаах ухааны их сургуулийн торгоны замын олон улсын анагаахын холбоо хамтран зохион байгуулсан юм. Уг чуулганы үеэр төв Азийн хүн малын нийтлэг өвчин хижиг судлалын хурал, хятад европ анагаахын эрүүл мэндийг нөхөн сэргээх салбарын хурал, бичил мэс засал, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, мэдрэлийн мэс засал, яс, титэм судлын зэрэг 7 салбарын чуулган болно. 6-8 саруудад Хятад, төв Ази, Орос, Их Британийн мэргэжилтнүүд дээрх цуврал чуулганд оролцож, харилцаа хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх төдийгүй тухайн салбарын төвшинг дээшлүүлж, Шиньжяны талаас торгоны замын эдийн засгийн бүсийн эмчилгээний байгуулалтад хүч нэмэрлэх юм.
\Ц\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе