• Хятадын олон улсын радио• Монгол хэлний редакци

Эрээн хот: Талын Торгоны зам дээрх "алтан гүүр"

Хятадын Олон Улсын Радио       (GMT+08:00) 2015-06-08 16:39:18

Эрээн хот дэд бүтцийн бүтээн байгуулалтын том төслүүдээ Торгоны замын эдийн засгийн бүсийн төлөвлөгөөнд оруулж, Хятад-Монгол-Оросыг холбоосон олон улсын ложистикийн төвийг байгуулах талаар идэвхтэй ажиллаж байна гэж Эрээн хотын намын хорооны нарийн бичгийн дарга Мө Юнбө саяхан сэтгүүлчдэд ярьсан байна.  

Тэрээр хэлэхдээ, 2014 онд, Эрээн боомтын импорт экспортын бараа нийлүүлэлтийн хэмжээ 13.5 сая гаруй тоннд хүрч, гадаад худалдааны хэмжээ 3.6 тэрбум ам долларт хүрчээ. 2015 оны 4-р сарын байдлаар, Эрээн боомтын бараа нийлүүлэлт 3 сая 840 мянга гаруй тоннд хүрч, давхацсан тоогоор хилээр 513 мянган хүнийг нэвтрүүлжээ.

Хятад Монголын хил дамнасан цахим худалдааны менежер Ли Пинюунь хэлэхдээ, 2014 оны 6-р сарын 5-аас Эрээн хотыг улсын гол нээлттэй туршилтын бүс болгохоор шийдсэн юм. Тус жилийн 8-р сард, Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол улсад айлчилж, хоёр тал Хятадын Эрээн-Монголын Замын-Үүдэд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахаар хэлэлцэж тохирсон. Дараа нь Эрээн хот "нэг зам нэг бүс"-ийн байгуулалтад оролцох ажлаа эхлүүлсэн гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Эрээн хот өмнө нь Монгол улсын Улаанбаатар, Дорноговь аймаг, Сэлэнгэ аймаг, Эрдэнэт хот, Замын-Үүд хот зэрэг 9 аймаг, хоттой найрсаг хамтын ажиллагааны харилцаа тогтоож, Хятад Монголын сайн хөршийн найрсаг харилцааг ахиулах механизмыг бүрдүүлжээ. Өдгөө жил тутамд Монгол улсын засгийн газар болон орон нутгийн төлөөлөгчдийн 40 баг, 700 гаруй хүн Эрээн хотод айлчилж байна. \Р\

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
Webradio
Ярилцлага
Хятад хэл сурах

Күнзийн
сургалтын
танхим

Өдөр дутмын
хэрэглээний
хятад хэлний
хичээл
Цааш>>
Уран зохиолын кафе